Мэдээ, мэдээлэл

MERIT ТӨСЛИЙН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨХ ЖОАН МкЭВЭН АЛБАН ХААГЧДАД МЕНТОРИНГ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

MERIT төслийн техникийн зөвлөх Жоан МкЭвэн “Олон нийтийн хэлэлцүүлгийг орон нутгийн түвшинд үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл, холбогдох агентлагийн албан хаагч нарт танхимаар зохион байгуулан менторинг, зөвлөгөө өгөх хэлбэрээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.  


Уг сургалтаар орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний чухал бүрэлдэхүүн болох "олон нийтийн хэлэлцүүлгийг" хэрхэн хийх талаар ярилцаж, хэлэлцүүлэг хийх үндсэн зарчим, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Түүнчлэн  оролцогчид бүлгээр ажиллан гэрээ байгуулах талуудын тулгамдаж буй асуудал болон ашиг сонирхлыг танилцуулж, гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааныхаа талаар тухайн сум, орон нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл өгснөөр талуудын хооронд үл ойлголцол үүсгэхгүй байх зэрэг ач холбогдлын талаар ярилцаж мэдээлэл солилцлоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа