Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН РАШААНТ БАГТ 4G СҮЛЖЭЭ НЭВТЭРЛЭЭ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багт Юнител ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар 4G сүлжээ нэвтэрлээ. Нээлтийн арга хэмжээг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцон тус нээлтэд оролцсон малчид, иргэдэд хандан хэлсэн үгэндээ алслагдсан багуудад шинэ дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, сурч боловсрох, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэж буйг онцлоод, тус үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаа Юнител ХХК-ийн Дундговь дахь салбарын хамт олонд талархал илэрхийллээ.


2022 онд 3 сумын 5 багт 1.5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалттай 4G сүлжээний хамрах хүрээний өргөтгөлийн ажил хийгдэж байгаа ба цаашид бусад багуудын хэрэглэгчдэд шат дараалан, хэрэгцээ шаардлагыг үндэслэн хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд Дэрэн сумын 2-р баг, Өлзийт сумын Буянт багуудад тус тус нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа