Мэдээ, мэдээлэл

"ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сургалтыг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө, аж ахуйн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Европын холбооны санхүүжилтээр тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулан "Төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
 
Энэхүү сургалтад үр дүнд суурилсан удирдлага, үр дүнд суурилсан төлөвлөлт төсөвлөлтийн чиглэлээр орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт хариуцсан удирдлага албан хаагчид оролцож байна.
 
Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд үр дүнд суурилсан төлөвлөлт болон, төсөвлөлтийн арга зүй түүнийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн хүрэх үр дүн, төсөв боловсруулахад хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, тухайн албан хаагчид өөрсдийн санал туршлагаа солилцон тус сэдвийн хүрээнд чадвараа хөгжүүлж мэдлэгээ нэмэгдүүлэх юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа