Мэдээ, мэдээлэл

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, аймгийн удирдлагууд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Засгийн газрын баримталж буй бодлого шийдвэрийг Д.Дамба-Очир гишүүн, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2017 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 онд баримтлах бодлогын талаар, ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр Шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өглөө. Уулзалтаар иргэд хөдөө аж ахуй, бэлчээрийн болон ундны усны хүртээмж, агаарын бохирдол, тэтгэвэр, тэтгэмж, уул уурхай,эрүүл мэндийн чиглэлээр асуулт тавьж холбогдох хариултыг хүлээн авлаа. Мөн уулзалтаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүст салбарын шагналыг гардуулж өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа