ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Шүлхийн голомт үүсээд байгаа Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад ажиллаж байна. Ажлын хэсэгт Улсын мал эмнэлэг үржлийн газрын мал эмнэлгийн тасгийн дарга Б.Цолмон, ХХААГ-ын мал эмнэлгийн албаны дарга М.Хүүбаян нар шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.