Олон улсын ахмадын өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газраас гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч, хийж бүтээж буй ажил үйлсээ танилцуулан, үнэтэй сургаалыг нь сонсож, ахмадуудын төлөөлөлд 80 жилийн ойн хүндэт медаль гардуулан хүндэтгэл үзүүллээ. Мөн хүрэлцэн ирсэн ахмадууддаа урлагийн тоглолт үзэх тасалбар болон дурсгалын зүйлс гардууллаа.
Улс орныхоо хөгжил дэвшилд хүчин зүтгэж өнөөгийн их түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт ахмад буурлууд та бүхэндээ "Олон улсын ахмадын баяр"-ын мэндийг хүргэж эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.