Мэдээ, мэдээлэл

“АХМАДЫН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Монгол Улс ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй 32 дахь өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ахмадын баяр-2022” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болон аймгаас 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан ажлын хүрээнд улс, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн залуу нас, халуун сэтгэлээ зориулан, нийгмийн бүхий л салбарт хөдөлмөрлөж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхныг бүтээлцэж ирсэн үе үеийн төлөөлөл 500 ахмад буурлуудыг тус арга хэмжээнд оролцуулж, аймгийн Засаг дарга гарын бэлэг гардууллаа.


Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Ахмадын байгууллагын тулгийн чулууг тавилцаж ирсэн үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультнуудын ажил амьдрал, ажлын арга туршлагыг дэлгэрүүлж, түүхэнд баримтат өв болгон үлдээх зорилгоор Ахмадын байгууллага /түүхэн цаг үе/ номоо хэвлэн гаргаж, “Ахмадаа дээдэлье” сүлд дуутай болж нийтийн хүртээл болгосонд мөн Өндөршил сумын Ахмадын хороо нь аймагтаа анх удаа Улсын тэргүүний Ахмадын хороогоор харин Эрдэнэдалай, Адаацаг сумдын Ахмадын хороо аймгийн тэргүүний Ахмадын хороогоор шалгарсан амжилтуудаар ахмадын баяраа угтаж байгааг цохон тэмдэглээд баяр хүргэж, нийт ахмадууддаа талархал илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа