Аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олондоо Хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штабаас хүндэтгэл үзүүлэх зорилготой “Өглөөлөг” арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Цагдаагийн “Сүлд чуулга”, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамтран оролцож Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олныг үлээвэр найрал хөгжимчид угтан мэндчилж уран бүтээлийн дээж дуу хуурын эгшгийн цэнхэр хадгаар бэлэг барьж хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ үеэр Монголын анхны ВИРТУАЛ музейг танилцууллаа.