“Нээлттэй нийгэм форум”-аас уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл, ялангуяа Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн санал шүүмжийг тусгах зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Тус уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд иргэдийн санал бодлыг илүү тусгаж мэдээлэл хүргэж ажиллах мөн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийг хамруулан ил тод нээлттэй байдлаар зохион байгуулж мэдээллээр бүрэн хангах шаардлагатай байгааг онцлон илэрхийллээ.
Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчид оролцож Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан өөрсдийн санал бодлыг солилцлоо.