Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын хамт Оюунлаг Ерөнхий боловсролын сургуулиар зочилж элсэлтийн ерөнхий шалгалтын чанар, дундаж онооны үзүүлэлтийг дээшлүүлэх, багш нарын ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, дадлагажуулах шаардлага байгааг тодорхойлох, олон улсын хөтөлбөрүүдийн талаар туршлага судлан тус сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийж, санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, чанарыг ахиулах, шалгалтад бэлтгэдэг арга барилыг орон нутагтаа нутагшуулахад хамтран ажиллах юм.
“Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын түвшнийг дээшлүүлэх, сургалтын бодлого төлөвлөлтийг сайжруулах “Дундговийн боловсролын чанар” хөтөлбөр боловсруулах юм.