Дундговь аймгийн статистикийн хэлтсээс сумдын багийн Засаг дарга нар болон Статистик хариуцсан ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж байна.
Уг сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ нээж, Засаг даргын орлогч М.Анхбаяр сумдаас ирсэн багийн Засаг дарга нарт хандан өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлуудыг чиглэл болгож, сургалтыг зохион байгуулж буй хэлтэс хамт олонд талархал илэрхийлэн ажлын амжилт хүслээ. Тус сургалтаар Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, холбогдох мэргэжилтнүүд статистикийн анхан шатны мэдээний чанар, бодит байдал, хүн амын бүртгэл, мал тооллогын бүртгэл, программ ашиглалт, хэрэглээг сайжруулах, хүн амын богино хугацааны шилжилт хөдөлгөөний судалгааны талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн статистикийн мэдээ, мэдээллээс гадна хүн амын богино хугацааны шилжих хөдөлгөөний судалгааны ерөнхий мэдээллийг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зөвлөх Г.Гэрэлтогтох цахимаар өглөө