Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хамтран Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлуудын мэдээллийг Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд, харьяа хэлтсээс сонсож үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулж тус агентлагуудад удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний заалтуудыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж чиглэлийг өгч ажиллалаа.