Сайнцагаан сумын ЕБС-н эрүүл мэндийн хичээл заадаг 26 багш нарт Хүмүүнлэг сургуулийн Сургалтын менежир Н.Баттунгалагтай хамтран "НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД,ЖЕНДРИЙН АГУУЛГА АРГА ЗҮЙ" сэдвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Жендерийн тухай ойлголт мэдээллийг багш нарт өгч, мөн зурагт дасгалыг оролцоонд суурилсан байдлаар хийлгэж, арга зүйн шинэлэг санааг хэрхэн хувирган арга зүй болгон ажилдаа хэрэглэж болох боломжийн талаар санал солилцлоо. Баг бүрээр эрүүл мэндийн хичээлийн агуулга, суралцахуйн зорилтод шинжилгээ хийлгэж, хүндэлтэй агуулгыг ангиллалаа.
Багш нар бие биеэнээсээ суралцах, үзэл бодлоо илэрхийлэх, цаашид хамтран ажиллах хичээл хоорондын болон анги хоорондын интеграци хийх боломжийг ярилцаж, хамтарсан хичээлийг боловсруулах саналаа хуваалцсан нь хамтын ажиллагааг сайжруулсан сургалт болсон гэж оролцогчид дүгнэлээ.
МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН: БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.АНХЦЭЦЭГ