Мэдээ, мэдээлэл

“ИД ШИДИЙН ОРОН” ДУНДГОВЬ АЙМАГТ СҮНДЭРЛЭЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Лантуун дохио ТББ-аас зарласан “Ид шидийн орон” хүүхдийн хөгжил-хамгааллын жишиг төв орон нутагт баригдсан анхны аймаг Дундговь аймаг байлаа. Дундговь аймаг 2022 оныг аймгийн Засаг даргын захирамжаар “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд 21 аймгийг хамруулан зарласан төслийн уралдаанд 11 аймаг оролцож, энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч 3 шатны шалгаруулалтын дүнгээр Дундговь аймаг шалгарсан юм.


Ид шидийн орны барилгын ажил энэ оны 4 дүгээр сард эхэлж, өнөөдөр буюу  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн арга хэмжээ болж Мандалговийн хүүхдүүд нэгэн дээвэр дор цугларсан, хүүхдийн инээд хөөр цалгисан өдөр байлаа. Нээлт 12-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.


Ид шидийн орны нээлтийг тус төвийн эзэд болсон Ид шидийн орны бүтээн байгуулалтад хамгийн анхны ном, хамгийн анхны цэцэг, хамгийн анхны хадгаламжаа гээд анхны гэсэн бүхнийг хандивласан бяцхан хүүхдүүд нээж тууз хайчлан, авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт толилуулсан нь онцлог байлаа.


Энэхүү хүүхдийн хөгжил-хамгааллын жишиг төвийг байгуулахад эхний тооцооллоор 950,0 гаруй сая төгрөг байсан ч бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан 1.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулсан бөгөөд нутгийн иргэд, малчид, хүүхэд багачууд, Дундговийн гаралтай дэлхий өнцөг булан бүрд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаа хүн бүхний халуун сэтгэлийн хандиваар баригдсан Төр-Төрийн бус байгуулллага-Иргэд хамтран ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн анхны тохиолдол болж буй юм.


Аймгийн Засаг даргын Тамгын газраас газар, дэд бүтцийн асуудлыг 100 хувь шийдвэрлэсэн бөгөөд цаашид үйл ажиллагааны урсгал зардлыг бүрэн хариуцаж ажиллах болсон нь бусад аймагт үлгэр жишээ ЖИШИГ болж байна. Зургаан сарын турш Лантуун дохио ТББ, Дундговь аймгийн Гэрэлтдэг Ертөнц ТББ-ын залуусын тасралтгүй ажилласан хичээл зүтгэл, олон түмний хандиваар орон нутаг дахь анхны ИД ШИДИЙН ОРОН төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж хүүхэд багачуудаа хүлээн авч байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа