Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО БОЛОН ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Цар тахлаас хойших дэлхийн аялал жуулчлалын хэв шинж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Дундговь аймгийг зорьж аялахаар ирж буй жуулчдыг угтсан ажлуудын талаар Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, аймгийн аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудын захирлууд аялал жуулчлалын мэдээллийн төвд уулзалт зохион байгууллаа.


Тус уулзалтаар Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аялал жуулчлалын чиглэлээр Дундговьд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар танилцуулга хийж мөн аялал жуулчлалын холбоо, жуулчны баазуудад тулгамдаж буй асуудлууд, 2022 оны байдлаар Дундговь аймагт аялсан жуулчдын тоо, аялсан газруудын талаар мэдээллийг сонсож цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах ирэх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. 2022 оны 03 дугаар сард зохион байгуулсан "Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын форумаас гарсан шийдвэрийн дагуу “Аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулагдаж, аялал жуулчлалын ажлын байранд иргэдийг сургах, дадлагажуулах чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг мэргэжлийн багш нар эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэ үеэр тус төвийн үйл ажиллагааг тогтмол, тасралтгүй явуулах тал дээр ажлууд зохион байгуулж, идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлон дурдлаа.


Мөн 2022 онд "Сэтгэшгүй оддын чуулган", "Адууны өв соёлын баяр", "Наадам-80" эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулж мөн "Дундговь" аялал жуулчлалын бизнес платформ, гар утасны аппликейшн хийлгэж байгаагаас гадна Цагаан суварга орчмын аялал жуулчлалыг дэмжих эрчим хүчний шугам татуулах ажлыг яамны түвшинд шийдвэрлүүлэх зэрэг орон нутгийн аялал жуулчлалыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлж байгаа юм.
Жуулчны урсгалыг Дундговь аймагт олон хоногоор саатуулах зорилгоор аймгийн музейгээр үйлчлүүлэх, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлийг жуулчдад зориулсан тоглолтын хэв шинжид инновац хийж соёлын шинэ бүтээгдэхүүн гаргах талаар ярилцаж тодорхой шийдвэрүүд гаргалаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа