Мэдээ, мэдээлэл

“ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ИЙН БАГИЙНХАН ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Тус төслийн багийнхан Дундговь аймагт ажиллан өмнөх онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил болон энэ онд хийгдэж буй ажлын явц, байдалтай танилцсан юм.


Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр төслийн багийнхныг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтыг үр ашигтай ажиллуулж, ашиглалт, хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцаж ажиллах мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ онд уг төсөлтэй хамтран Инженерийн хийцтэй худаг гаргах  224,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Гранд холдинг ХХК гүйцэтгэж 6 суманд 7 худаг гаргаад байна.


Мөн Өвс тэжээлийн агуулахын өргөтгөлийг төслийн 50 хувийн хөрөнгө оруулалт, нийт 220,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг “Хос соёмбот өргөө” ХХК ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сард дуусгахаар ажиллаж байна.


Луус сумын малчдын үйлдвэрлэлийг дэмжих Таван эрдэнэ төв шинээр барих ажилыг төслийн 50 хувийн хөрөнгө оруулалтаар, нийт 152,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчээр “Баян-Улаан констракшн” ХХК ажиллаж, барилгын суурийн нүх ухсан боловч цемент хомс байгаа шалтгаанаар удаашралтай явагдаж буйг дурдаад  цаашид эрчимжүүлж ажиллах талаар төслийн багийнханд танилцууллаа.


Энэхүү төсөл нь 2023 он дуустал хэрэгжих юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа