Мэдээ, мэдээлэл

АЛДАР ГАВЬЯАТ УРАН ЗОХИОЛЧ С.БУЯННЭМЭХИЙН МЭНДЭЛСНИЙ ТҮҮХТ 120 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Улсын алдарт гавьяат уран зохиолч, Монголын орчин цагийн уран зохиолын үндэслэгчдийн нэг их бичгийн хүмүүн С.Буяннэмэх нь сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үндэслэгчдийн нэг бөгөөд 10 гаруй дуу, 100-гаад шүлэг, олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, нийтлэл, хүүхдийн зохиол, 20 гаруй жүжгийн зохиол, утга зохиолын онол, шүүмж судлалын олон нийтлэл бичиж, ирээдүй хойч бидэнд үлдээж эдүгээ алдар гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн түүхт ой тохиож байна.


Ийнхүү их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, Дэлгэрхангай суманд С.Буяннэмэхийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах шав тавих ёслол, баярын хурал, номын нээлт, бидний мэдэх их зохиолч уран бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж алдаршууллаа. Баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, "Төгөлдөр Буяннэмэх"  ТББ-ын тэргүүн, Буяннэмэх судлаач Л.Амаржаргал, МЗЭ-ийн дэд дарга, Нацагдорж, Буяннэмэх шагналтан сэтгүүлч, яруу найрагч П.Нямлхагва, Монголын үндэсний номын сангийн уншлага үйлчилгээ хэлтсийн дарга, "Гэрэлт хүрдэн"  ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Цоггэрэл, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Цогзолмаа, СУИС-ийн Театр урлагийн их сургуулийн захирал Даваасүрэн, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангийн захирал, сурган хүмүүжүүлэх ухааны доктор А.Нансалмаа, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, яруу найрагч, доктор Ж.Цогтсугир болон С.Буяннэмэх зохиолчийн төрөл төрөгсдийн төлөөлөл, зохиолч, яруу найрагчид оролцлоо.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар алдар гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйд мөн их зохиолчийг алдаршуулах, түүний амьдрал уран бүтээлийг сурталчлах таниулах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлэн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Төв номын сангийн дарга А.Нансалмаа, Дэлгэрхангай сумын номын санч С.Нармандах, Эрдмийн далай цогцолбор сургуулийн номын санч Б.Хандмаа, “Төгөлдөр Буяннэмэх”  ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Төв номын сангийн нярав, харуул хамгаалалтын ажилтан Ч.Одбаяр, Адаацаг сумын номын санч О.Тэгшжаргал, Сайхан-Овоо сумын ЕБС-ийн номын санч Б.Алтантогос нарыг мөн Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч П.Нямлхагва, БШУ-ны доктор зохиолч, судлаач, яруу найрагч Г.Бямбажав, Дэрэн сумын номын санч Ч.Алтантуяа,  Дэлгэрцогт сумын номын санч С.Оюунтуяа нарыг Дундговь аймгийн 80 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшууллаа.


Мөн энэ үеэр Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Сайхан-Овоо сумын нийтийн номын сангийн номын санч Д.Навчаа шагнагдлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа