Мэдээ, мэдээлэл

Н.ӨЛЗИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН НЭЭЛТТЭЙ XX ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус олимпиадад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Эрдэнэт хот, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймаг, Дундговь аймгийн нийт 36 сургуулийн 595 сурагч, математикийн мэргэжлийн 38 багш оюун ухаан, уран бодолт, ур чадвараа гайхуулан оролцлоо.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга, МГСС-ийн  анхны төгсөгч Л.Доржбат, Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан, “Өлзий багш сан”-ийн  захирал, МГСС-ийг үүсгэн байгуулагчийн нэг Д.Түвдэн, МГСС-ийг үүсгэн байгуулагчийн нэг Ж.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий агсны гэргий Ч.Долгоржав, үе үеийн Монголын математикийн шилдэг багш нар уригдан ирж оролцсон. Энэ үеэр өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж ирсэн XIV-XIX дүгээр олимпиадуудын цуврал номыг бүтээж "Шинэ ном"-ын нээлтийг хамтатган зохион байгууллаа.


Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит “Өлзий багш сан”-ийн 2021-2022 оны “Өлзийт сурагч” тэтгэлгийг Дундговь аймгийн "Цэгц билиг" ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчийн дунд зарласан бөгөөд “Өлзийт сурагч”-аар Б. Дэжид шалгарсан тул “Өлзий багш сан”-ийн захирал Д.Түвдэн сангийн нэрэмжит тэмдэг, өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн тэтгэлгийг олимпиадын нээлтийн үеэр гардуулсан юм.
Олимпиадын төрөл тус бүрд I,II,III дугаар байр, уламжлалт шагнал болох “Үнэмлэхүй аварга”-аар 1 сурагч, олимпиадын “Нэрэмжит бодлогын эзэн” 39 сурагчийг гүйцэтгэлээр нь тус бүр шалгаруулж шагнасан бол багийн дүнгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Орчлон сургууль “Аварга баг”-аар шалгаран “АЛТАН ЦОМ”-ыг гардан авлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа