Мэдээ, мэдээлэл

Миний ирээдүй-Миний сонголт” чөлөөт уулзалтыг аймгийнхаа ЕБС - ын ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулна.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, 2003 оны төгсөгчдийн “Хөгжлийн түүчээ-Нэг үеийхэн” НҮТББ хамтран Дундговь аймагт Ерөнхий боловсролын сургуулийг 2000-2009 онд төгссөн төгсөгчдийн дунд спортын 5 төрөлт тэмцээнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

2022 онд Спортын 4 төрөлт тэмцээнийг 2005 оны төгсөгчид Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол энэ удаагийн тэмцээнийг төрлөх нутагтаа сагсан бөмбөг, Волейвол, Даам, Дартс, Шагайн харваа гэсэн 5 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Үе үеийн төгсөгч нар бие биетэйгээ танилцах, дотно нөхөрлөх, спортоор дамжуулж хамтдаа дурсамж бүтээх, бизнес болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, төрлөх нутагтаа өөрсдийн хувь нэмрээ оруулах зэрэг ач холбогдолтой юм.

Энэхүү спорт наадмын хүрээнд ”Хөгжлийн түүчээ-Нэг үеийнхэн” ТББ Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Миний ирээдүй-Миний сонголт” чөлөөт уулзалтыг аймгийнхаа ЕБС - ын ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулна.Орчин үеийн хүүхэд, залуусын сэтгэлгээний онцлог, хэв маяг, мэргэжил сонголт, гадаад улсад суралцах боломж, эрэлттэй ажил мэргэжил, мөрөөдлийнхөө зүг чигээ хуваалцах нь амттай зэрэг сэдвүүдийн хүрээнд Стем боловсролын зөвлөх, Биенесийн удирдлагын магистр Т.Золбоот, Реппер, Комедиан, Философич Б.Гантулга /Segstsagaanbogd/, МҮОНТ -ийн сэтгүүлч, хөтлөгч Ч.Шижирбаатар, Итали улсад Col legi del Teatre de Barcelona сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн жүжигчин Б.Ану-Ужин нар оролцох болно.

“Миний сонголт-Миний ирээдүй” чөлөөт уулзалт ТХДЖТ 2023.05.12 нд 13:00 цагаас болно. Спортын 5 төрөлт тэмцээн Дундговь аймгийн 1 болон 4-р сургуулийн зааланд 2023.05.13-14 - ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа