“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор "Үндэсний номын баяр-2023” арга хэмжээг аймгийн Төв номын санд 05 дугаар сарын 24-ний өдөр болж өндөрлөсөн юм.
Номын баярын хүрээнд номын худалдаа, танилцуулга, зохиолчдын уулзалт, гарын үсэгтэй номын худалдаа, соёл, танин мэдэхүйн лекц, арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Үүнд:
• “Монголын түүх, Монголын түүхэнд тодорсон хатад” лекц зохиолч Б.Шүүдэрцэцэг,
• “Нутгийн зохиолч, соёлын ажитнуудтай уулзалт” Үндэсний номын баярыг санаачлагч ном зүйч, сэтгүүлч Б.Сувд,
• “Ерөнхий боловсролын бага ангийн сурагчидтай хийх уузалт” Хүүхдийн зохиолч Н.Мандал,
• “Телевизийн урлаг буюу өөрөөрөө байх нь” уулзалтад хөтлөгч нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа нар оролцсон байна.