Мэдээ, мэдээлэл

АХМАД МАСТЕРУУДЫН 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЛОО.

     Олон Улсын хэмжээний мастер, Цагдаагийн хурандаа, Дэлгэрцогт сумын уугуул, Цэгмэдийн Найдангийн нэрэмжит Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Хөнгөн атлетик спортын хатан хаан" уриан дор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Хөнгөн атлетикийн холбоотой хамтран аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

    Тус тэмцээний үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж хэлсэн үгэндээ Цэгмэдийн Найдан нь Монгол Улсын хөнгөн атлетикийн аваргаар 22 удаа шалгарч, улс, хотын аварга шалгаруулах тэмцээний 100 гаруй медаль авснаар спортын мастер цолыг Дундговь нутгаасаа анхлан хүртэж, 100м, 200м-н гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх “хөл нүцгэн” гүйж, аваргын алтан медалийг авч байсан тэр түүхийг тэмдэглэн хэллээ.

    Ц.Найдан нь улсын зэрэг цолтой, өндөр зэрэглэлийн 1500 гаруй шилдэг тамирчдыг бэлтгэн, төрүүлж, Дундговь аймгийн төдийгүй Монгол улсад Хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн алдаршууллаа. Тус тэмцээнд Дундговь, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Булган, Хэнтий болон Улаанбаатар хотын дүүргүүд, ахмад мастеруудын холбооны нийт 80 гаруй тамирчид хүрэлцэн ирж, 35-39 нас, 40-44 нас, 45-49 нас, 50-54 нас, 55-59 нас, 60-64 нас, 65-69 нас, 70-74 нас, 75-79 нас, +80 дээш нас, эмэгтэй, эрэгтэй гэсэн ангиллаар, 60м, 400м,800м, 1500м, 3000м, бөөрөнцөг, зээрэнцэг гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа.








Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа