Мэдээ, мэдээлэл

САЛХИТЫН УУРХАЙН ХААЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН ҮР ДҮНГ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгал орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төсөл, Эрдэнэс Силвер Ресурс ХХК санаачлан Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулсан үр дүнг Дундговь аймгийн иргэдэд танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд Салхитын уурхайн хаалтын төлөвлөлтийг иргэдэд мэдээлэх, хэлэлцүүлэх үндсэн арга хэмжээнээс гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” сэдэвчилсэн хэлэлцүүлэг, “ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонгох, гадаадад тэтгэлэгтэй суралцах зөвлөгөө”, Урлагийн тоглолт, Эрүүл мэндийн үйлчилгээ, Задгай талбайн кино, “Дундговийнхон дуулж байна” тусгай шагналт чөлөөт уралдаан тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд явагдана. Өдөрлөг 2023 оны 6-р сарын 13, 14-ний 11.00 цагаас Дундговь аймгийн төв Мандалговь хотын төв талбай буюу Чагдаржавын талбайд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа