Мэдээ, мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААНЫ МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монголд улсад шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр Мандалговь хотноо боллоо.


Баярын хуралд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Мал эмнэлгийн ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг, Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул, генетикийн лабораторийн эрхлэгч доктор П.Мягмарсүрэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмч Ш.Мөнхдүүрэн, Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дундговь аймаг дахь менежер Д.Мөнхбадрах нар болон мал эмнэлгийн салбарт бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийн төдийгүй өнөөгийн түүхийг бүтээлцэж яваа дунд, идэр залуу үеийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгаас дархлаажуулалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилтын хүрээнд вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлж сум бүрийг вакцины хөргүүртэй, баг бүрийг мал угаалгын ваннтай, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг үйлчилгээ үзүүлэх хашаатай болгох зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлж, мал эмнэлгийн үйлчилгээг хөнгөвчлөх, материаллаг баазыг сайжруулах талаар анхаарч буйгаа онцлов.


Мөн Сүүлийн жилүүдэд гарч буй малын гоц халдварт өвчний дэгдэлтүүдэд хариу арга хэмжээнүүд авч, өргөн дархлаажуулалт хийн, өндөр ачаалалтай ажиллан малын гоц халдварт өвчнийг хяналтдаа авч, гаралт тархалтыг зогсоон, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.

Шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон залуу үеийн төлөөллийг шагнаж урамшуулжээ.


ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР

1. Лабораторийн эрхлэгч Гансүхийн Азжаргал

2. Батсүхийн Баяраа /Гурвансайхан сумын Сайхан суудал Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн малын эмч

3. Батын Төмөрчөдөр /Адаацаг сумын Бага адаацаг Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн захирал, малын эмч

4. Палам Бурмаа /Цагаандэлгэр сумын Цаст ундарга Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн захирал, малын эмч/

5. Сайхан-Овоо сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Цэрэндэндэвийн Саранчимэг

6. Ш.Сампилноров Говь-Угтаал сумын малын ахмад эмч

7. Дэлгэрцогт сумын малын бага эмч Ж.Алтанцэцэг                                                   

8. Өлзийт сумын малын бага эмч Ш.Алтантуяа

9. Говь-Угтаал сумын малын бага эмч Б.Жадамбаа

10. Дэрэн сумын малын бага эмч А.Маналжав

11. Гурвансайхан сумын малын бага эмч Б.Мядагмаа

12. Луус сумын малын бага эмч Д.Ундрахцэцэг

13. Сайнцагаан сумын ахмад малын эмч Долгорын Цэвээнсүрэн

14. Сайнцагаан сумын ахмад малын эмч Пагжавын Аюурсэд

15. Сайнцагаан сумын ахмад малын эмч Загдын Наранцэцэг

16. Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Мөнхцэцэгийн Баянжаргал


ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

1. Мал эмнэлгийн лабораторийн ийлдэс шимэгч судлаач шинжээч эмч Лхагвын Цэрэннадмид

2. Зооноз, халдварт өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Адъяацэрэн


АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

1. Гомбосүрэнгийн Отгонсүрэн

2. Гүшээгийн Лхамсүрэн

3. Бат-Очирын Цэнгэлмаа

4. Намсрайн Жагварал

5. Дэлгэрмаа

6. Д.Нарангэрэл

7. Батаагийн Отгон

8. Х.Цэдэвдорж

9. Ж.Нарангэрэл

10. Чойндонгийн Мөнхбат

11. Цэдэнгийн Дангаа

12. О.Мөнхбат

13. Л.Жууяар

14. Д.Цэвээнбуд

15. Б.Сүхээ Сайнцагаан сум

16. М.Дарьсүрэн Сайнцагаан сум

17. Л.Тулга Сайнцагаан сум

18. П.Даваахүү Сайнцагаан сум

19. Ч.Отгонбаяр Сайнцагаан сум

20. Ц.Оюунтогтох Сайнцагаан сум


АЙМГИЙН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

1. Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ганбаатарын Дашпагам

2. Мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч Мөнхбатын Хишигдэлгэр

3. Мал эмнэлгийн газрын архив, бичиг хэргийн ажилтан Нямаагийн Балданжав

4. Мал эмнэлгийн газрын Нярав Пүрэвээгийн Чинбат

5. Сайнцагаан сумын Малын эмч Нямдоржийн Наранбаяр

6. Сайнцагаан сумын малын эмч Бараахасын Батжаргал

7. Сайнцагаан сумын малын эмч Даваадоржийн Эрдэнэцэцэг

8. Сайнцагаан сумын малын эмч Баярсайханы Мөнхбадрал

9. Сайнцагаан сумын малын эмч Пунцагын Баярсайхан

10. Сайнцагаан сумын малын ахмад эмч Эмрагчаагийн Цэцэгмаа нарыг тус тус шагнажээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа