Мэдээ, мэдээлэл

"ЦАЙНЫ СОЁЛЫН ЕРТӨНЦ" ХЯТАДЫН СОЁЛЫН ӨДРҮҮД МАНДАЛГОВЬ ХОТНОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Мандалговь хотноо “Цайны соёлын ертөнц” Хятадын соёлын өдрүүдийг санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв гүйцэтгэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ.


Нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Худалдааны консул Улаанбагана, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар оролцов.

Энэ үеэр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь Хятад, Монголын цайны соёлын түүх 17-р зууны сүүлээс эхлэлтэй цайны замаас улбаатай ба Цайны зам нь Монголын, ялангуяа нийслэл хотын түүхэнд чухал нөлөө үзүүлсэнг онцолсон юм.


Үйл ажиллагааны үеэр олон зуун жилийн түүхт Хятадын цайны соёлыг ирсэн зочдод танилцуулан, цайны хэрэгслийг үзэсгэлэнд дэлгэжээ. Соёлын өдрүүд нь аравдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Дундговь аймгийн иргэд та бүхнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын их танхимд зочлон саатаж, цайны соёлтой танилцахыг урьж байна.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа