Мэдээ, мэдээлэл

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” СЭДЭВТ НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

“Уур амьсгалын өөрчлөлт болон хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт нөхцөл байдлын судалгаа хийхээр Олон улсын Хүүхдийг ивээх сангийн Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Абинаш Елакар, Японы Хүүхдийг ивээх сангийн Хөтөлбөрийн хөгжүүлэлтийн менежер У.Мандал нар энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.


Тус ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааны зорилгыг танилцуулан, санал бодлоо солилцсон юм. Мөн судалгааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчидтай уулзалт ярилцлага хийжээ.


Түүнчлэн ирэх өдрүүдэд Хулд, Дэлгэрхангай сумдын орон нутгийн удирдлагууд болон дотуур байранд амьдардаг хүүхдүүд, малчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсох бөгөөд нөхцөл байдлын судалгааны үр дүнд Дундговь аймагт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох аж.


Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа