Мэдээ, мэдээлэл

НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дундговь аймаг, Гуяан хотын хамтын ажиллагааны хүрээнд 100 га талбайд ойжуулалтын ажил хийх, хөрөнгө оруулалтыг татах ажлын бэлтгэл хангах асуудлаар Ногоон Ази Сүлжээ ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, гүйцэтгэх захирал З.Төмөрсүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон "Дундговио ногооруулъя" ажлын хэсгийн төлөөллүүд өнөөдөр санал солилцлоо.


Энэ үеэр Ногоон Ази Сүлжээ ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху нэг жилд 10 га, нийт 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойжуулалтын ажлыг үе шаттай хийх, уст цэгийн хайгуул хийж, талбай бүр дээр худаг гаргахгүйгээр нэгдсэн нэг гүний худаг гарган усалгааны асуудлыг шийдэх саналыг тусгав.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат орон нутгийн зүгээс цаашид Мандалговь хотын төлөвлөлттэй уялдуулан Гуяаны төглийг шинэ талбайд үргэлжлүүлэх, ингэхдээ 100 га талбайн төлөвлөлтийг хийхдээ мод үржүүлгийн газар байгуулж, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнийн мод, бутаар төрөлжүүлэн, агро ой аж ахуйг хөгжүүлэх, говийн нөхцөлд тарихад тохиромжтой, ард иргэдийн аж амьдралд хэрэгцээт эдийн засгийн үр ашигтай төлөвлөлт хийх санал гаргасан байна.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа