Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, урамшуулах зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Дундговь түншлэл-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.


Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, ирсэн сумдын удирдлага, хамтран зохион байгуулж буй байгууллагууд, үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн, үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, амжилт хүссэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 6х20 харьцаатай 5 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий зуны хүлэмжийг Сайнцагаан сум, Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын Далайн баялаг төгөл хоршоо, Говь-Угтаал сумын Загийн алим хоршоо, Хулд сум, Луус сум, Хот тохижуулах газар, Дэлгэрцогт сум, Дэлгэрхангай сумдад тус тус олгохоор шийдвэрлэж, батламжийг гардуулав.

Манай аймгийн хувьд эхний 9 сарын байдлаар ХХС-ийн хөнгөлөлттэй зээлээс нийт 70 төсөлд 1,394,9 сая төгрөгийн зээлийг олгож, үүний үр дүнд шинэ ажлын байрын тоог 88-аар нэмэгдүүлэн, 50 ажлын байр хадгалагдсан байна. Мөн энэ онд ЖДҮГазраас 2-р ээлжийн санхүүжилтийг баталснаар 1,199,4 сая төгрөгийг 11 аж ахуйн нэгжид олгожээ.


Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа