Мэдээ, мэдээлэл

“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ - 2023”-ЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болсон “Дундговь түншлэл - 2023” үзэсгэлэн худалдаанд 14 сумын 102 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож, хоёр өдрийн турш 75 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдаас ирсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийлэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цаашид үзэсгэлэн худалдааг илүү өргөн дэлгэр зохион байгуулах, оролцогчид бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолсон юм.


Үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн онцлох, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ шалгарууллаа.Үүнд:

Шилдэг зохион байгуулалттай сум:

- Дэлгэрцогт сум

Шилдгийн шилдэг гран при

- Ш.Бөндөгхорол /Эрдэнэдалай сум/

Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн - С.Дэлгэржаргал /Луус сум/

- Д.Батцэцэг /Дэрэн сум/,

- М.Намсрай /Гурвансайхан сум/

- Ж.Батсайхан /Адаацаг сум/

Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн

- Д.Тунгалаг /Сайнцагаан/

- Б.Цэндмаа /Баянжаргалан сум/

Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

- “Урам кидс” ХХК /Сайнцагаан сум/

Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн

- Ц.Баатар /Сайнцагаан сум/

Шилдэг орон нутгийн онцлогтой нийтийн хоолны үйлдвэрлэл

- “Ээлт бор хайрхан” ХХК /Сайнцагаан сум/

Шилдэг хүнсний бүтээгдэхүүн

- “Анар Ивээл” ХХК /Эрдэнэдалай сум/ нар тус тус шалгарчээ.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа