Мэдээ, мэдээлэл

“ОРОН НУТГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТУЛГУУРЛАН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-өөс зөвлөлдөн туслах замаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл, тэдгээрийн гишүүн байгууллагууд, иргэдийг идэвхжүүлэх, чадавхжуулах, бодит мэдээлэл өгөх, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ сарын 21-ний өдөр Дундговь аймагт “Орон нутгийн төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан байгаль хамгаалах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Сургалтыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж үг хэлсэн бөгөөд орон нутгийн байгаль хамгааллын чиглэлээр ажиллахаар зорин ирсэн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж, үйл ажиллагаанд амжилт хүсэв.



Сургалт, хэлэлцүүлгийг “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн тэргүүн С.Амгаланбаатар, гүйцэтгэх захирал Т.Цэрэн болон удирдах зөвлөлийн гишүүд зохион байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, иргэдийн төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийг байгуулан, орон нутгийн удирдлагуудтай байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг үзэглэхээр санал солилцсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа