Мэдээ, мэдээлэл

“ШИНЭ СОНГОГЧ” СУРГАЛТАД ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ ХАМРУУЛЛАА

Улс төрийн боловсролын академи, Конрад Аденаурын сан, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран анх удаа сонгууль өгөх гэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улс төрийн боловсролд зориулсан “Шинэ сонгогч” сургалтыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.


Тус сургалтыг Улс төр судлалын ухааны доктор, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга Д.Ганбат, Эдийн засгийн ухааны доктор, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Улс төр судлалын ухааны доктор, МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Г.Туяагэрэл нар удирдан явуулсан юм.


Сургалтад Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 50 сурагч оролцов. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургалтын багийнханд талархал илэрхийлэн, Засаг даргын гарын бэлгийг гардуулсан байна.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа