Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Энэ сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн долдугаар хурал есөн гишүүний ирцтэй, танхимаар хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэв.


Хурлаар орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулах болон 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэжээ.


Түүнчлэн ахмад дайчин С.Цэгмидэд хүндэтгэл үзүүлэх, “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Монгол улсад орчин цагийн Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Эм хангамжийн салбарын мэргэжилтнүүдийн дунд “Ур чадвар” лекц зохион байгуулах зэрэг зардлыг шийдвэрлэсэн байна.


Мөн энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Адуучны өв соёлын баяр” үйл ажиллагааны тайланг танилцууллаа.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа