Мэдээ, мэдээлэл

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж байгаа юм.


Бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 алба, гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 15 мэргэжлийн анги нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүн, 68 техник хэрэгсэл, 400 гаруй багаж зэвсэглэмжтэйгээр жагслаа. Түүнчлэн үзлэгийн хүрээнд мэргэжлийн анги, албадын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, бүрэлдэхүүний бичиг баримт, бэлэн байдлын үүргэвчний иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаж, аймгийн Онцгой комиссын гишүүд, албадын дарга нарыг хээрийн нөхцөлд хийсвэр цагийн байдалд ажиллуулав.

Дундговь аймгийн 15 суманд сүүлийн 5 жилд нийт 647 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 57 /коронавируст халдвараар-26/ хүн амь насаа алдаж, 14322 /коронавируст халдвараар-14298/ хүн гэмтэж бэртэн өвчилж, 144.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 1.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Үүнээс зөвхөн 2021 оны 3 сарын 14-ний өдрийн хүчтэй салхи шуурганы улмаас 354 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 468 хүн төөрч үүнээс 9 иргэн амь насаа алдаж, 140 мянган толгой мал, амьтан хорогдож 292.7 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна.


Бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн төдийгүй бүх шатны байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, дээшлүүлэх замаар байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэн, болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа