Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Энэ оны хоёрдугаар сард зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Баянжаргалан сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус сумын хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгөхөөр шийдвэрлэсэн байна. Тус ажлын хүрээнд 5,200,000 төгрөгийн санхүүжилтээр зөөврийн чанга яригч, сургалтын цохивор хөгжмийг өнөөдөр хүлээлгэн өглөө.