Мэдээ, мэдээлэл

ЛАБОРАТОРИ ЭРДМИЙН ДАЛАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”-ИЙН АЖЛЫН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон “Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах жил”-ийн ажлын албаныхан Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн жилийн ажлын хүрээнд хийсэн ажилтай танилцав.


Энэ жил тухайн сургуулийн дотуур байрны дээврийн засварын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 83,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Мөн сум хөгжүүлэх сангийн дэмжлэгээр 19,960,000 төгрөгийн үнэ бүхий сурагчийн сандал, ширээг нийлүүлэхэд бэлэн болсон аж.


Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг эрүүл аюулгүй, шим тэжээллэг сүүгээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, кальци, Д аминдэмийн дутагдлыг нөхөх, улмаар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын санаачилсан “Сүү” хөтөлбөрт тус сургуулийн бага ангийн 812 сурагч хамрагдаж байна. Түүнчлэн энэ үеэр “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд тус сургуульд мэргэжлийн хоол зүйч, тогооч нар ажиллан, бага ангийн болон дотуур байрны сурагчдыг эрүүл, чанартай хоол хүнсээр хангадаг байна.


“Хүний хөгжлийг дэмжих жил - 2022” жилийн ажлын хүрээнд Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн есөн багш аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан Глобал удирдагч их сургуулийн магистрын хөтөлбөрт элсэн суралцаж, хүний нөөцийг дэмжих хөтөлбөрөөс нийт 4,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Түүнчлэн уулзалтын үеэр хүний нөөцийг дэмжих хөтөлбөрт хамрагдан, сургуулиа төгсөөд Лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуульд багшилж байгаа дүрслэх урлаг, технологийн багш Мягмаржав аймгийн удирдлагуудад талархлаа илэрхийлсэн юм. Тэрээр өөрийн санаачилгаар физикийн дугуйланг хичээллүүлдэг бөгөөд шаардлагатай байгаа хэрэглэгдэхүүнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шийдвэрлэж өгөхөөр боллоо.



Тус сургуулийн Нийгмийн ухааны багш А.Очирбат, Англи хэлний багш О.Баясгалан, Боловсролын сэтгэл зүйч Г.Отгонсүрэн, Газар зүйн багш Б.Пэрэнлэймаа нар Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны хүрээлэнгийн зохион байгуулсан “Боловсрол дахь ёс зүйн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хуралд “Багшийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Soft skills-ийн “Дотоод ур чадварууд”-аас санал болгох нь” итгэлээрээ тэргүүн байр эзэлсэн амжилт гаргасан байна.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа