Мэдээ, мэдээлэл

АХМАДЫН БАЯРЫГ ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2022 онд анх удаа ахмадын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн, ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн энэ оны 10-р сарын 3-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгуулан, 500 ахмадыг хүлээн авч, урлагийн цэнгүүн, гарын бэлэг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.


Ахмадын баярын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар оролцож, ахмадууддаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв. Цэнгүүнд аймгийн Засаг даргын урилгаар МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ З.Жарантав, СТА П.Хатанбаатар нар оролцон, ахмадууддаа ая дуугаа өргөн барьжээ. Мөн энэ үеэр цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан бөгөөд зарим ахмадуудыг шагнан урамшуулсан байна. Үүнд:


“АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ ТЭМДГЭЭР

- Цэдэвсүрэнгийн Сугир /Аймгийн ахмадын хорооны дарга/


АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

- Базарсүрэнгийн Энхжаргал /Сайнцагаан сум Далай баг/


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

- Тамжидын Цээлхэн /Сайнцагаан сум Мандал баг/

- Дашдаваагийн Жаргал /Сайнцагаан сум Боржигон баг/

- Лхамсүрэнгийн Бүд /Сайнцагаан сум Үйзэн баг/


“АРДЫН АВЬЯАСТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР

- Базарын Сумьяа /Сайнцагаан сум/


АХМАДЫН ХОЛБООНЫ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

- Д.Түдэв /Сайнцагаан сум/


СТАНДАРТЧЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН 100 ЖИЛИЙН ОЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

- Н.Эрдэнэбаатар /Сайнцагаан сум/


МУЗН-ИЙН “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН” ОДОНГООР

- Оргын Цогзолням /Сайнцагаан сум Боржигон баг/


МУЗН-ИЙН “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ” ОДОНГООР

- Довчингийн Чимэдцэеэ /Сайнцагаан сум Нарлаг баг/


МУЗН-ИЙН “НИГҮҮСЭЛ” МӨНГӨН МЕДАЛИАР

- Чойровын Хэхээжид нарыг тус тус шагнажээ.


Аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгийн хүрээнд ахмад настны эрүүл насжилтыг дэмжиж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмад тамирчдыг харилцан туршлага солилцуулах, хүүхэд залууст үлгэр дуурайлал үзүүлэх, биеийн тамир, спорт, ардын уламжлалт урлагийн, биет бус өв санг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг тодорхой заалт болгон тусган хэрэгжүүлж байгаа юм.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа