Мэдээ, мэдээлэл

ЦАХИМ АЙМАГ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан нар хүлээн авч уулзан, санал солилцлоо.


Тус ажлын хүрээнд төрийн албан хаагчдад яамнаас хэрэгжүүлж буй бодлого чиглэл, үйл ажиллагаа, Дундговь аймгийн хэмжээнд цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтад 50 төрийн байгууллагын 230 гаруй албан хаагч оролцсон байна.


Түүнчлэн энэ үеэр төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж, цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгаа болон орон нутгийн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авах аж.


Манай аймгийн хувьд 2020–2024 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим аймаг–Ухаалаг Дундговь” томоохон зорилт дор цахим шилжилтийн үйл ажиллагааг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд аймгийн бүх төрийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод удирдлагын erp.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын албан бичиг солилцоог 100 хувь цахимжуулсан юм. “Цахим аймаг–Ухаалаг Дундговь” зорилтын хүрээнд аймгийн төрийн болон бизнесийн байгууллагын үйлчилгээ, бүх төрлийн мэдээллийг нэгдсэн нэг платформтд нэгтгэх зорилтыг дэвшүүлэн энэ онд аялал жуулчлалын салбарын талаарх нэгдсэн “Дундговь” аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэв.


Энэ онд Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан шил ажиллагааны хүрээнд мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдлыг ханган ажилласнаас гадна аймгийн нэгдсэн цахим хуудас dundgovi.gov.mn болон бүх сумдын цахим хуудсыг шинээр хөгжүүлснээр ил тод байдлын үнэлгээ 88,8 хувь буюу хангалттай түвшинд хүрч үнэлэгджээ.


Дундговь аймгийн хэмжээнд “ХУРДАН” цэгийн үйлчилгээг гурван байршилд үзүүлж байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 4000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг үзүүлээд байна.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа