Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, харьяа агентлагууд болон сумдын удирдлагууд оролцсон шуурхай хуралдаан өнөөдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдөр болж, төрийн байгууллагуудаас зохион байгуулсан ажлын мэдээлэлтэй танилцлаа.


Аймгийн хэмжээнд өнгөрсөн 9-р сард 207 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 нэгж буюу 0.9 хувиар буурсан ба 101 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 58,0 хувьтай байгаа нь улсын дунджаас 8.7 хувь, урд оны мөн үеэс 8.7 пунктээр өссөн статистик үзүүлэлттэй байна. Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 19 төсөл буюу нийт 2,1 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 11 төсөл шалгаран нийт 1,199,400,000 төгрөгийн санхүүжилтийг олгожээ.


Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн нийт багуудын нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: 26.7 % бэлчээрийн нөөцтэй, 29.9 % бэлчээр хүрэлцээтэй, 41.3 % даац 1-3 дахин хэтэрсэн, 2 % нь даац 3-5 дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 57 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 41 хувь нь 1-3 дахин, 2 хувь нь 3-5 дахин, нийт нутгийн 43 хувьд бэлчээрийн даац 1-3 буюу 3-5 дахин хэтэрч гарсан байна.


Мөн ХШҮХ-ээс сумд болон агентлагууд бодлогын баримт бичиг, холбогдох дээд байгууллагатай байгуулсан гэрээ, байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг танилцууллаа.


Аймгийн Засаг даргаар ахлуулсан Хэлний бодлогын зөвлөлөөс төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх, төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших, төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх, төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх, 11-р сарын 15-ны дотор төрийн албан хаагчдыг Үндэсний бичгийн сургалтад хамруулах талаар мэдээлэл хийлээ.


Дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-ээс Ган Илч ХХК-ийн 8 зуух бүрэн ажиллаж байгаа, 3-р сургуулийн барилгын ажлын явцаас шалтгаалж 21 ААН, 4 байр халаалтгүй байгаа бөгөөд өнөөдөр халаалтыг холбоно гэж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс мэдээлэв. Дундговь Ус ОНӨААТҮГ-ын 5 зуухтай бөгөөд зарим айл өрхүүдийн халаалтын төлбөрөө төлөхгүй байгаа хариуцлагагүй байдлаас шалтгаалж 2 байрыг халаадаг 1 зуух галлаагүй байгаа аж.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон талаарх мэдээллийг танилцуулсан ба аймгийн Засаг дарга цаашид Өмнөговь аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн тус аймгийн томоохон үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн нөлөөллийн бүсэд Дундговь аймаг орж, авто зам, ачаа тээвэр, уур амьсгалын өөрчлөлт, том оврын авто машины стандартын бус зогсоол малын бэлчээрт нөлөөлж байгааг дурдаад, мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, инновац шингэсэн бараа бүтээгдэхүүнийг Өмнөговь аймгийн зах зээлд тасралтгүй нийлүүлэх саналаа хэлээд Дундговийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох чанар, сав баглаа боодлыг стандартад нийцүүлэхэд санаачилгатай ажиллах чиглэлийг ХХААГазарт өглөө.


Өнгөрсөн ажлын өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон бусад албаны хүмүүс Дундговь аймагт ажиллаж цахимжилтаар 2022 онд улсдаа тэргүүлж ажилласныг дурдаад цаашид цахим хөгжилд санаачилж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллах саналаа илэрхийлсэн байна.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дараах чиглэлээр сум, агентлагийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

- Сумдын Засаг дарга нар сумын сайтад байршуулах Ил тод байдлын мэдээллийг хариуцан хэрэгжүүлэх

- Шилэн дансны хэрэгжилтийг эрчимжүүлэх, 10-р сарын 16-нд ахин дүгнэнэ

- 3-р сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн халаалт тасалсан, зам эвдэлсэн зэрэг асуудалд хяналт тавьж өнөөдрийн дотор засварын ажлыг гүйцэтгүүлэх- Зам сэтэлсэн болон нөхөөсний ажлыг чанартай гүйцэтгэх

- Аймгийн төвийн гэрэлтүүлгийг бүрэн асаах, асаах хугацааны зардал төсвийг гарган танилцуулах- 10-р сард багтаан нохой устгах ажлыг зохион байгуулах

- Камержуулалтын ажлыг төр хувийн хэвшил хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэх бөгөөд 50 орчим метрийн харах хүчин чадал бүхий камерийг хувийн хэвшлүүд байршуулах мөн гадна болон дотор камергүй төрийн байгууллагууд камержих

- Сайнцагаан сум, Авто тээврийн төв хамтран сургуулийн автобус явуулах боломжийг судлан танилцуулах

- Нийт таксины жолооч нарыг бүртгэлжүүлэх, мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах- Халаалтын зардлаа төлөхгүй байгаа айлуудаас шалтгаалан нийтээр нь халаалт зогсоосноос бусад хэрэглэгчдийг хохироохгүй байх арга хэмжээг нэн даруй авах зэрэг үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат холбогдох байгууллагуудад өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа