Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор “Удирдлагын манлайлал-2023” хурал, зөвлөгөөнийг энэ сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, сумдын болон хэлтэс, агентлагийн нийт 200 удирдах албан тушаалтныг хамруулав.
Энэ үеэр илтгэлүүд болон жишиг сум, байгууллагуудын туршлагаас суралцсан юм. Мөн салбар хуралдаанууд, нөхөрсөг спортын тэмцээнийг зохион байгуулжээ. Түүнчлэн оролцогчдоос мэдлэг бататгах сорилуудыг авсан нь зөвлөгөөнийг үр дүнтэй, оролцоотой болгосон байна.
Зөвлөгөөнд оролцогчдын ирц, идэвхийг харгалзан багийн дүнгээр Өндөршил сум тэргүүн байрт шалгарч зөөврийн компьютероор шагнуулсан бол удирдах албан тушаалтнуудаас Мандал сургуулийн захирал М.Энхбаяр тэргүүлж гадаадад туршлага судлах эрх, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба удаалан нэг сая төгрөгийн сургалтын эрхийн бичиг, гуравдугаарт байрт Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва орж шилдэг борлуулалттай номын багцын эзэн болж, бусдыгаа манлайлжээ.