Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн удаашралтай хэрэгжиж буй заалт, арга хэмжээний шалтгаан нөхцөлийг хэлэлцэн хэрэгжилтийн бодит үр дүнг нэмэгдүүлэх, бодлогын хэлтэс, агентлаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс зохион байгуулж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүдийг оролцууллаа.
Сонсгол мэдээллийг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн удаашралтай хэрэгжиж буй 15 заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 7, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 22 арга хэмжээг холбогдох албан тушаалтнуудад танилцуулав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат удаашралтай хэрэгжиж байгаа заалт, арга хэмжээний шалтгаан нөхцөлийг тодруулан, хэрэгжих боломжтой заалт, арга хэмжээг эрчимжүүлэх, хэрэгжилтийн бодит үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг холбогдох хэлтэс агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.