Мэдээ, мэдээлэл

ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА

Гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд МОРА ТББ-тай хамтран худалдааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр жижиг дунд худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөнийг 12-р сард зохион байгуулахаар болсон бөгөөд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулав.


Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, МОРА ТББ-ЫН ТУЗ-ийн гишүүн Тошихару Оки, удирдах зөвлөлийн дарга Д.Уранцэцэг, ерөнхийлөгч Д.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Энэ үеэр МОРА ТББ-ЫН ТУЗ-ийн гишүүн Тошихару Оки худалдааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх асуудлаар хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа талархал илэрхийлэн, цаашид Дундговийн бүтээгдэхүүнийг экспортлох сонирхолтой байгааг дурдсан байна.


Сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулснаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудад Японы худалдааны соёлыг нэвтрүүлэх, ажилчдыг цахим сургалтад хамруулан, чадавхжуулах, цаашдын урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох аж.





Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа