Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцах, аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, Дундговь аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллав. Хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын 67 албан хаагчид төрийн албан хэргийг хоёр хэлээр хэрхэн хөтлөн явуулах тухай сургалтыг зохион байгуулж, Сайнцагаан сумын төрийн байгууллагуудын хаягжилт, Үндэсний бичгийн сургалт зохион байгуулж байгаа байдлын талаар Монголын олон нийтийн үндэсний телевиз зураг авалт хийжээ.


Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын Албаны дарга Н.Нарангэрэл, аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбат, хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүдэд Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар чиглэл өгсөн байна. Хурлын үеэр зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Оюунбаяр төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн сургалтын явц, үр дүн, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулсан юм.


Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2024 оноос төрийн албан хэргийг хоёр хэлээр хөтлөх ажлыг турших, төрийн албан хаагчид, иргэдийг Үндэсний бичгийн сургалтад 100 хувь хамруулах, төрийн байгууллагын мэдээллийг хоёр хэлээр олон нийтэд сурталчлах ажлыг тогтмолжуулахад анхааран ажиллах мэдэгдлээ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа