Тогтвортой амьжиргаа-3 төсөл болон Сангийн яам, Орон нутгийн өмчийн газар хамтран Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад аймгийн 15 сумдын нийт 70 албан хаагчид оролцлоо.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах “ тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тухайн хууль ирэх сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.