Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАЖ “ТЭГШ ОРОЛЦОО – ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН” САРЫН АЯН ӨРНҮҮЛНЭ

Жил бүрийн 12-р сарын 3-нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтаж “Тэгш оролцоо – Хүртээмжтэй орчин” сарын аяныг зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-очир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Сувдантуяа нар болон 140 гаруй иргэн оролцов.


Нээлтийн ажиллагаанд оролцсон удирдлагууд, иргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга, өрөө тасалгаа, үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөллийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр гаргасан үзэсгэлэнг үзэж, сонирхжээ.



Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Засгийн газар болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлогын түвшинд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг чухалчилж үзэж байгаа бөгөөд цаашид тухайн иргэдийн эрх ашгийг хамгаалах тэдний дуу хоолой болох үүднээс аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй тогтмол хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн орон нутгийн төсвөөс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлын өрөөг тохижуулахад 8.3 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын үйл ажиллагааг дэмжиж Бочигийн дэвжээ тоног төхөөрөмжөөр хангах 6.0 сая нийт 14.3 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэсэн байна.


Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байгууллага, ажил олгогч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах орон тооны бус дэд салбар зөвлөл шалгаруулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн угтах ажилтныг дохионы хэлний сургалтад хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа