Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан 2023" олон улсын уралдааныг зохион байгуулжээ.
Тус уралдаанд Монголын болон гадаадын 11 орны гэрэл зурагчид оролцсон бөгөөд "МОНГОЛ АХУЙ" төрөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, Монголын гэрэл зургийн холбооны гэрэл зурагчин, "Дундговь фото студи"-н үүсгэн байгуулагч МУСТА ЭРДЭНЭДОО овогтой МӨНХЧУЛУУН-ны "Баатар" сэдэвт зураг III байранд шалгарсан байна. Мөн түүний "Говийн эзэн" сэдэвт зураг Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2023 каталогид багтахаар болжээ.See Insights and AdsBoost postAll reactions:1.1K1.1K