Мэдээ, мэдээлэл

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн есдүгээр хурал энэ сарын 10-ны өдөр 10 гишүүний ирцтэй танхимаар хуралдлаа. Хурлаар 10 асуудлыг хэлэлцэв.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулах “Хүртээмжтэй орчин- тэгш оролцоо” сарын аяны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын өрөөг тохижуулахад шаардагдах зардлыг шийдвэрлэжээ. Түүнчлэн аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс Луус, Дэлгэрцогт, Хулд сумдад үзлэг зохион байгуулах бөгөөд шаардлагатай зардлыг шийдвэрлэсэн байна.


Энэ үеэр ЧИП Монгол гэрийн халаалт, дулаалгын багцын талаар танилцуулсан бөгөөд 2024 оны төсвийн төслийн танилцуулгыг хийсэн юм. Мөн худалдан авах ажиллагааны газрыг байгуулах, “Мандлын гэгээ” хот тохижуулах ОНӨААТҮГ-ын бүтэц зохион байгуулалтын танилцуулга, мэдээллийг удирдлагуудад танилцуулжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа