Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комиссын 2023 оны дөрөвдүгээр хурал өнөөдөр 78.1 хувийн ирцтэй хуралдлаа.


Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дулаанаар хангах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх үүднээс 11-р сарын 20-ны дотор Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ус, дулаанаар хангах байгууллагуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, танилцуулах үүрэг, чиглэл өгөв.


Мөн Аймгийн зудын эрсдэлийн үнэлгээ, зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллаж, төлөвлөгөөг хугацаанд нь танилцуулах, аюул үзэгдэл, ослын үед ашиглах шатахууны нөөцийн 20 сая төгрөгийг аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зардлаас гаргаж, Онцгой байдлын газар хариуцуулахаар тус тус шийдвэрлэжээ.


Түүнчлэн Онцгой байдлын газраас сумд, аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар албан бичгээр үүрэг хүргүүлэх, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Цаг уур, орчны шинжилгээний төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сумдад хүргүүлэх, сумдууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Онцгой байдлын газраас зөвлөмж авч, их цас орсон үед зам гаргах төхөөрөмжийг хийж бэлдэх зэрэг үүрэг, чиглэлийг өгсөн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа