Мэдээ, мэдээлэл

“МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” ДУНДГОВЬ АЙМАГТ

“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд бага насны хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх замаар хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал эзэмшихэд нөлөөлж, шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн, эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” аяныг 11-р сарын 15-аас 12-р сарын 20-ны хооронд Дундговь аймагт зохион байгуулж байна.   


Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга нар Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн менежер Г.Нямбаяр, Хяналт үнэлгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Болор, Нийгмийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Амаржаргал, Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн П.Сарангоо, Тайваний сайн дурын ажилтан Sabby нартай уулзаж, аяны удирдамж, төлөвлөгөөг батлан, харилцан саналаа солилцлоо.



Аяны хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг эзэмшүүлэх бага ангийн багш, эрүүл мэндийн мэргэжилтэн зэрэг 25 хүнийг сургагч багшаар бэлтгэх, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон “Миний хөөрхөн шүдний аялал” жүжиг тоглох, гар зургийн уралдаан болон хүүхэд, насанд хүрэгчдийн дунд сургалт зохион байгуулах, 3-5 насны хүүхдийн дунд шүд, амны хөндийн үзлэг, оношилгоо хийх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.


“Миний хөөрхөн шүдний аялал” гар зургийн уралдаанд сургуулийн насны 91, цэцэрлэгийн насны 53 хүүхдийн нийт 144 бүтээл ирж, шалгаруулалтыг хийлээ. Амжилттай оролцож, байр эзэлсэн 12 хүүхдэд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён нар шагнал гардуулав. Түүнчлэн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж байгаа аж.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа