Дундговь-Ус ОНӨААТҮГ-ийн 1,2,3,-р зуухны үйл ажиллагааг шалгахад: Тавантолгой болон Хөөтийн уурхайн 1800тн буюу 30 хоногийн нүүрсний нөөцтэй.1-р зуух буюу Халуун усны зуух нь температур Т1-48,2С, Даралт Р1-4ата, 2н зуух галлагаатай.1 зуух экран хоолой цоорсон засварын ажил хийгдэж,насосны хүчин чадлыг нэмэгдүүлж сольсон байна.2-р зуух буюу Тэвшийн говийн 1-р зуухны 2 зуух ажиллагаатай, 2 зуух нь олон жилийн элэгдэлээс болж экран хоолой цоорсон, ул ширэм хайлсан, гадна цамц нурсан, засвар авах боломжгүй болсон байна. Нэмэлтээр 1 зуухыг 12 дугаар сард багтаан холбохоор ажиллаж байна. Температур Т1-41С, Т2-38С, Даралт Р1-6,5ата, Р2-4,5ата.3-р зуух буюу Тэвшийн говийн 2-р зуухны температур Т1-55,5С, Т2-48С, Даралт Р1-4,6ата, Р2-3,8ата, 2 зуух экран хоолой цоорсон, ул ширэм хайлсан, гадна цамц нурсан, засвар авах боломжгүй болсон. 2 зуух ажиллагаатай, 1 зуухыг нэмэлтээр 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд холболтыг хийж дуусгахаар ажиллаж байна.