Төрийн болон хувийн хэвшлийн салбар, Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан "ЭРСДЭЛ БА СТАНДАРТ " үндэсний форум 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Энэ хүрээнд аймгийн форумыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ. Тус форумыг ирэх даваа гарагт буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Говь танхимд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэд оролцох боломжтой юм.