ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 25 ШАЛГУУЛАГЧ ТЭНЦЛЭЭ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр гурван ээлжээр зохион байгууллаа. Шалгалтад 48 иргэн бүртгүүлснээс 41 иргэн буюу 85,4 хувийн ирцтэй оролцож, 25 шалгуулагч буюу 61 хувь нь тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой боллоо.Шалгалтыг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс дэлгэцээр харах боломжийг бүрдүүлсэн юм.